Завхан аймгийн төрийн албан хаагчид долоо хоног бүр ууланд алхдаг болжээ

37

Завхан аймгийн Биеийн тамир спортын газраас "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд өвлийн уулын алхалтын хуваарь гаргажээ.
Бүх нийтийн уулын алхалтад Улиастай сумын төрийн 60 байгууллага энэ сарын 7-ны өдрөөс 3-р сарын 15 хүртэл хамт олноороо ууланд алхах юм.
Байгууллага бүр хуваарийн дагуу 7 хоног бүрийн хагас сайн өдрийг уулын алхалтын өдөр болгож, хамт олноороо ууланд алхах дадлыг бий болгоно. Бүх нийтийн алхалтыг аймгийн төвийн зүүн урд зүгт төв цэгээс 4 км-т орших Товцог хайрхан, Бурхант цохио чиглэлд алхах юм.
Энэ сарын 7-ны өдөр аймгийн ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Улиастай сумын 1 дүгээр цэцэрлэгийн алба хаагчид арга хэмжээнд нэгдэж, Товцог хайрханд уулын алхалт хийв.
12 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ИТХ, Шүүх, Улиастай сумын 3 дугаар цэцэрлэг, Хаан банкны хамт олон уулын аялалд гарах ба байгууллага, аж ахуйн нэгжүүд 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл аймгийн БТСГ-аас батлагдсан хуваарийн дагуу алхалтад нэгдэх юм.
Нийтийн эрүүл мэнд бол нийгмийн баялаг юм. Тиймээс манай байгууллагаас ууланд алхах иргэдийн хөдөлгөөнийг дэмжих, хамтран оролцох, уулын аяллыг байнга зохион байгуулахыг зорьдог гэж Завхан аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn