Завхан сумын Зогсоо хайрхан ууланд ирвэс нутагшижээ

919

Завхан сумын Хармагт багийн нутагт ирвэс байршсан мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны хамтарсан баг энэ сарын 6-8-ны өдрүүдэд Завхан суманд ажиллаад иржээ.
Тэд орон нутгийн удирдлага, байгаль орчны ажилтнуудтай уулзаж, ирвэс байгаа газар болон зам дагуух газруудад ажиглалт судалгаа, хяналт шалгалт явуулсан байна. “Завхан сумын Хармагт багийн нутаг Зогсоо хайрхан уул орчимд нэг ирвэс ирснийг нутгийн иргэд харсан байна. Зогсоо хайрхан уул орчимд цоохор ирвэс 10 орчим хоног байрласан болохыг ул мөрөөр нь тогтоолоо.
Ажиглалт судалгааны явцад тухайн нутгийн 20 гаруй иргэнд сурталчилгаа хийж, янгир ямаа, цагаан зээр, монгол бөхөн, шар үнэг, 10 гаруй зүйлийн усны шувуудыг бүртгэсэн. Бидний ажилласан газруудад байгаль орчны ямар нэгэн зөрчил илрээгүй” хэмээн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Буянцог хэллээ.
f303701a80ed5c1c6609afc84fb0331a Завхан сумын Зогсоо хайрхан ууланд ирвэс нутагшижээ
5e8ffe9fc4e4e Завхан сумын Зогсоо хайрхан ууланд ирвэс нутагшижээ
ea79728440b4f9f3f645ff2ba438676c Завхан сумын Зогсоо хайрхан ууланд ирвэс нутагшижээ
3994be0f9552f9969a33723ed87d88c1 Завхан сумын Зогсоо хайрхан ууланд ирвэс нутагшижээ
b6ca36777546a5c7bcaa524701d5f87c Завхан сумын Зогсоо хайрхан ууланд ирвэс нутагшижээ


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn