Жимс түүхээр явсан 3-40 насны таван хүнийг эсэн мэнд олжээ

126

Завхан аймаг, Тосонцэнгэл сумын нутаг Баян-Улаан багийн ‘’Шивтэртийн доод хашаа’’ гэдэг газарт жимс түүж явсан 9 хүнээс 5 хүн (үүнээс 4 нь хүүхэд) сураггүй алга болсон тухай дуудлагыг долоодугаар сарын 31-ний өдрийн 21:48 цагт цагдаагийн байгууллагаас хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж иргэн Б/40 настай, эрэгтэй/, Б/11 настай, эрэгтэй/, Т/9 настай, эрэгтэй/, Э/6 настай, эмэгтэй/, Х/3 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан байна. Эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 09 цагийн үед эсэн мэнд олжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn