Улсын нөөцийн агуулахын харуул, хамгаалалт хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулж байна

1
Онцгой байдлын ерөнхий газраас Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвтэй хамтран Улсын нөөцийн агуулахын харуул, хамгаалалт хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулж байна.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 100 орчим алба хаагч хоёр ээлжээр хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжийн 50 алба хаагч мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. 
ОБЕГ-ын харьяа 119 дүгээр ангийг түшиглэн зохион байгуулж байгаа тус сургалт энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Сургалтаар сэтгэл зүйн тухай ойлголт, сэтгэл зүйн бэлтгэлжилт хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ойлголт, эд хөрөнгө, обьектын хамгаалалтын онол арга зүйг судлах, аюулгүй байдлын албаны үйл ажиллагааны үндсэн зарчим, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл, зааврыг дагаж мөрдөх, аюулгүй ажиллагааны зааврыг дагаж мөрдөх сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, алба хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлж байна. 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn