Завхан аймгийн музейд 171 судар хадгалагдаж байна

13

Завхан аймгийн музейд нийт 26 дэсийн 171 судар хадгалагдаж байгаагаас түүх, соёлын ховор нандин дурсгалын нэг нь Жадамба судар юм.
Уг судрыг Далайчойнхор вангийн хошууны уран дархчууд болох бурхан урлаач Балжиннямын Гүрбадам, уран Чоймбол нар XIX-XX зуунд бүтээжээ.
Жадамба судрыг бичихдээ есөн эрдэнийг шингээсэн өвөрмөц өнгийн будаг хэрэглэжээ. Тодруулбал, будгийн найрлагад есөн эрдэнийг хонины тархитай хольж, наалдамхай будаг гарган ашигласан нь онцлог юм. Ийнхүү бүтээсэн судар нь усанд урсахгүй, гал болон тосонд хайлахгүй тогтоцтой барласан ном хэмээн Завхан аймгийн музейн тайлбарлагч О. Оюунцэцэг мэдээлэв.
Жадамба, Банзрагч, Сундуй судар нь монголчуудын эртнээс тахин шүтэж, эрхэмлэн дээдэлж ирсэн хөлгөн судруудын тоонд багтдаг. Жадамба судар нь Ганжуурын эхний боть буюу Билиг барамидын аймагт хамаарах, Бурхан багш Шагжамүнийн айлдсан хоосон чанарын тухай сургаалыг өгүүлдэг, монголоор “Найман мянгат” хэмээн нэрлэгддэг судар юм.

Монголчууд эртнээс Жадамба судрыг залсан газар оронд өвчин зовлон, муу зүйлс оршдоггүй хэмээн бэлгэдэж, гэр орон болон сүм хийддээ шүтээн болгон залж ирсэн уламжлалтай.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn