ОХУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж Зеленский буруутгав

4

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украиныг эрчим хүчний дэд бүтцэд харилцан халдахгүй байхаар тохиролцсон гэж мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа ОХУ Украины эрчим хүчний зургаан байгууламжид цохилт өгсөн гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ.
Халдлагын үеэр Харьков хотын эрчим хүчний байгууламж, хийн олборлолтын байгууламж, шатахуун түгээх станц болон Изюм хотын цахилгаан дамжуулах сүлжээ өртсөн тухай мэдээлжээ. Мөн Житомир мужийн эрчим хүч, төмөр замын дэд бүтэц, Донецк болон Запорожье мужийн эрчим хүчний тоног төхөөрөмжид гэмтэл учирсан байна. Гэхдээ эдгээр мэдээллийг Зеленскийгийн дурдсан зургаан байгууламжтай нэг бүрчлэн тааруулж баталгаажуулаагүй.
Зеленскийн мэдээлснээр, эрчим хүчний байгууламжуудад өгсөн цохилтын улмаас улс даяар 33 хүн гэмтжээ.
Мөн Харьков, Донецк, Запорожье мужуудад цахилгаан хангамж тасалдаж, гэмтсэн тоног төхөөрөмжид хэт ачаалал үүсэхээс сэргийлэн цахилгааны хэрэглээг хязгаарласан байна.
Түүнчлэн Киев хотын Дарницкийн дүүрэгт байрлах 25 давхар орон сууцыг нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохисны улмаас нэг хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн гэж хотын дарга Виталий Кличко мэдээлжээ.
Зеленский Оросын халдлагыг АНУ-ын ерөнхийлөгчийн гал зогсоох санаачилгад өгсөн хариу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров "Зеленский амрах боломж хүртэх эрхгүй гэж бодож байна" гэж мэдэгдсэн байна.
Трамп Ням гаригт /2026.10.11/эрчим хүчний гал зогсоох тохиролцоо нэн даруй хэрэгжинэ гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Орос уг тохиролцоог мөрдөж байгаа эсэхэд эргэлзээ үүсээд байна. Их Британи, Франц, Канад болон Европын холбоо уг санаачилгыг дэмжсэн ч Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас Орос тохиролцоог мөрдөж эхэлснийг хараахан нотлоогүй байгааг онцолжээ.
Энэ удаагийн гал зогсоох тохиролцоо нь Орос, Украины дайныг бүхэлд нь зогсоох бус, хоёр тал бие биеийнхээ эрчим хүчний дэд бүтэц рүү довтлохоо түр зогсоох тухай санал байв. Гэхдээ Трамп тохиролцоо байгуулсан гэж зарлахдаа нарийвчилсан нөхцөл, хэрэгжүүлэх механизмыг тайлбарлаагүй. Орос, Украин сүүлийн саруудад харилцан эрчим хүчний дэд бүтэц рүү довтолж, түлш, цахилгаан хангамжид доголдол үүсгэсээр байна. "BBC"-ийн дүн шинжилгээгээр, 2026 онд Украины Оросын хяналтад байдаг газрын тос, байгалийн хийн байгууламжуудад өгсөн цохилтын тоо өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn