Нутгийн иргэд байгалийн баялаг ашигласны хураамжийг байгаль хамгаалалд зарцуулах хүсэлтэй байна
Их-Уул, Тосонцэнгэл сумын иргэд байгалийн нөөц ашигласны хураамжийн орлогоороо байгалаа хамгаалах хүсэлтэй байна гэж Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төслөөс мэдээлэв.
-“Завханы Тосонцэнгэл Их-Уул сум нь баруун аймгуудруу зорчигч, аялагчид түр саатдаг газруудын нэг юм. Монгол орны жимс болон хушны самарны томоохон нөөц нутгаас самар жимсээ базааж авах гэж тэр. Энэ нь Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумын иргэдийн амьжиргаанд ч чамгүй тустай. Товчхондоо энэ нутгийнхан ойгоо түшсэн амьдрал, аж ахуйтай улс.Нутгийн иргэдээс гадна өөр газар нутгаас иргэд олноороо ирж ахуйн хэрэглээний болон арилжааны зорилгоор жимс самар түүж аваад буцна.
Байгалийн дагалт баялаг нь хэдийгээр нөхөгддөг нөөц ч арчилж хамгаалж өөд татаж байхгүй бол устаж үгүй болох аюултайг энэ нутгийхан хамгийн сайн мэднэ. Жилээс жилд ойн дагалт баялаг болох жимс, самрын ургац нь багасч байгаад нутгийн иргэд санаа зовж байна. Ой үгүй бол жимсгүй, самаргүй болно. Тийм учраас ойгоо хамгаалах ажилд зарцуулах зорилгоор нутгийн ойн нөхөрлөлүүд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ойн дагалт баялаг ашигласны хураамжийн төлбөрийг хувь хүн, аж ахуйн нэгжүүдээсээ хураах ажлыг энэ намар зохион байгуулжээ. Дээрх хоёр сум байгалийн нөөц ашигласны хураамжийн орлогоороо 204 сая төгрөг төвлөрүүлж чаджээ”.
Хуулийн дагуу тус орлогын 85 хувийг эргүүлэн байгаль хамгаалалд зарцуулах ёстой учраас Их-Уул сумын ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулахаар сумын ирэх оны төсөвт нь суулгаж батлуулах санал бэлтгэжээ. Завхан аймгийн болон Их-Уул сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид энэ саналыг нааштай хүлээн авч ойн сангаа хамгаалах хүсэлтэй нутгийн иргэдийн санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа гэв.
Энэ жилийн байгалийн дагалт баялгаас төвлөрүүлсэн хураамж нэмэгджээ
БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл Монгол орны биологийн олон янз байдалд чухал ач холбогдолтой Тарвагатайн нурууны ойн санг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй төслийн үр дүн багагүй байна.
-“Учир нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ойн дагалт баялгийн хураамжийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар тус хуульд заасны дагуу олсон орлогын 85 ба түүнээс дээш хувийг эргүүлэн ой хамгаалал, ойн нөхөн сэргээлтэд зарцуулах боломжийг хангах ажлыг Тосонцэнгэл, Их-Уул сумын хэмжээнд туршин хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
2020 онд Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын болон аялал жуулчлалын бүсэд самар их ургасан. Тиймээс төслийн зүгээс тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд байрлах Их-Уул, Тосонцэнгэл сумын бүс нутгийн ойн нөхөрлөлийн гишүүд, олон нийт иргэдтэй уулзаж ойн дагалт баялгийг ашигласны хураамж төлбөр хураах талаарх мэдээллээр хангаж ажилласан юм. Хуулийн дагуу төлбөр хураамж хураах үйл ажиллагааг Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, нэр бүхий долоон нөхөрлөлийн 23 гишүүн, идэвхитэн байгаль хамгаалагчид, “Ногоон тэс” ТББ -тай хамтран зохион байгуулж байна.Энэ үйл ажиллагааны үр дүнд Их уул сумын төсөвт дагалт баялагаас 203.9 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Харин Тосонцэнгэл суманд 841.7 мянган төгрөгийн орлого хураамжийг төвлөрүүлээд байна.Энэ жил самрын их ургалтын жил байсан бөгөөд БОАЖСайдын 2020 оны 08-р сарын 27-ны өдрийн “Ойгоос хуш модны самар бэлтгэн ашиглахыг бүсчилэн тогтоох тухай” А/577 тоот тушаалын дагуу Их-Уул сумаас үйлдвэрлэлийн ашиглалтаар самар бэлдэх болсонтой холбоотойгоор дагалт баялагаас олох орлого ийнхүү өмнөх жилүүдээс хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Тиймээс байгалийн дагалт баялгаас олж буй орлого, хураамжийг байгаль хамгаалалтад зарцуулах нь зүйтэй юм. Нутгийн иргэд ч үүнийг дэмжиж хүлээн зөвшөөрч байгаа” гэж Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төслөөс тус тус мэдээлэв.
Ойг тогтвортой хамгаалах төлөвлөгөө боловсруулжээ
Их-Уул сумын ойн тогтвортой менежментийн 2020-2027 оны төлөвлөгөөг боловсруулахад төсөл дэмжлэг үзүүлж аймгийн Засаг даргаар батлуулахад бэлэн болгоод байна.
Тус сумын нийт газар нутгийнх нь 30 хувийг ойн сан эзэлдэг. Тиймээс 2021онд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд БОАЖЯ Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн хуралд энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллах талаар чиглэл хүргүүлээд байгаа.Тус төлөвлөгөөнд 2021 онд тус сумын ойн сан бүхий газар модны үр түүх байнгын болон түр талбай байгуулах. Ойн нөхөрлөл дундын мод үржүүлгийн газар байгуулах. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх. Байгалийн сэргэн ургалтад туслах, ойжуулах, ойжуулалт хийсэн талбайг хашиж хамгаалан мал бэлчээрлэлтээс тусгаарлах, ойн цэвэрлэгээ зэрэг ажлуудыг хийхээр тусгасан байна. Мөн ойн дагалт баялгийг ашиглах, дахин боловсруулах талаар иргэд, нөхөрлөлийн гишүүдэд сургалт хийх. Ойн мэдээлэл сургалт, сурталчилгааны төвүүдийг Сум дундын ойн ангийг түшиглэн байгуулах. Үүгээр дамжуулж иргэдэд танин мэдэхүйн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор манай төсөл орон нутгийн ТББ, мэргэжилтнүүдтэй хамтран Их-Уул суманд ойн дагалт баялаг ашигласны хураамжийг авах ажлыг зохион байгуулсан нь ч үр дүнгээ өгсөн. Хуулийн дагуу энэ хураамжийн орлогын 85-аас дээш хувийг ой хамгааллын үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан дээрх үйл ажиллагаануудыг энэ хураамжийн төлбөрийн 85 хувь болох 177 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр т