Шуурганд төөрсөн малчныг эсэн мэнд олжээ
Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үеэр аймгийн Онцгой байдлын газарт малдаа яваад төөрсөн гэсэн хоёр дуудлага иржээ.
![](https://montsame.mn/uploads/content/0392d65dd8bd71520cfb5355e7ac72e3.png)
Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян-Айраг эксплорэйшн" ХХК-ийн 8 гэр шуурганд нурсан зэрэг хохирол учирсан байна. Цаг агаарын байдал маргаашаас тогтворжино. Гэсэн хэдий ч малчдад малаа ойр бэлчээх, дулаан хувцаслах, бага насны хүүхдээ малдаа явуулахгүй байх. Баталгаагүй тээврийн хэрэгсэлтэй хол замд гарахгүй байхыг анхааруулж байна" гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Ташрамд ойрын өдрүүдийн цасан болон шороон шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 586 хүн төөрч, сураггүй болсон гэсэн дуудлагыг аймаг, орон нутгийн Онцгой байдлын газруудад иргэдээс ирүүлсэн байна.