Тосонцэнгэлд батлагдсан тохиолдолтой ойр харьцсан иргэдээс шинжилгээ авч байна

545
Тосонцэнгэл сумын Сум дундын эмнэлэгт эмчлүүлж буй иргэний биеийн байдал маш хүнд байна. Тус сумын эмнэлэгт 16-ны өдөр хатгалгаа оноштойгоор хандсан иргэн болон түүний гэр бүлийн хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан. Тиймээс эдгээр иргэдээс PCR шинжилгээ авч Архангай аймаг руу сорьцыг тээвэрлэн шинжлүүлэхэд эерэг хариу гарсан байна. Өнөөдөр орой амьсгалын аппараттай эмчлүүлж байсан нэг иргэн нас барсан. Харин яг одоо эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал маш хүнд, амьсгалын аппараттай байна.
Суманд тэг зогсолт хийж тандалт судалгаа явуулж байна. Дээрх иргэд нь ойрын хугацаанд халдвартай бүс рүү зорчоогүй бөгөөд голомт нь тодорхойгүй байгаа. Тиймээс тандалт судалгааны ажилд иргэд идэвхтэй оролцох нь чухал байна. Тэг зогсолтын хугацаанд голомтыг тодруулах, маршрутыг гаргах. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах ажлыг хийх тул иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Яг одоо ойрын хавьтлын 24 иргэн байгаа бөгөөд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэмж хоёр иргэний хариу эерэг гарсан гэж Тосонцэнгэл сумын Шуурхай штабаас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn