НҮБ-ын хүүхдийн сангаас Завханы гурван эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг өгчээ

345
НҮБ-ын хүүхдийн сангаас тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олголоо гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
-“НҮБ-ын Хүүхдийн сангийн Эх хүүхдийн эрүүл мэндийн хөтөлбөрөөс цар тахлын хариу арга хэмжээнд ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг манай аймагт өглөө. Тухайлбал аймгийн Нэгдсэн эмнэлэгт өвчтөний хяналтын монитор, тариурын шахуурга, цусны хүчилтөрөгч хэмжигч пульcoксиметр. Харин Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт хяналтын монитор, дуслын автомат шахуурга, Их-уул сумын Эрүүл мэндийн төвд хяналтын мониторыг тус тус хуваарилан өгөөд байна. Дээрх тоног төхөөрөмжүүд нь эрүүл мэндийн байгууллагуудад маань хэрэгтэй, цаг үеэ олсон хөрөнгө оруулалт боллоо” гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn