Хатуу хөл хорионд байгаа иргэдэд мах, гурил, будааг хямд үнээр олгов

335

Тус аймгийн төв Улиастай суманд хатуу хөл хорионы үед айл өрхүүдээ хямд үнэтэй гурил, будаа, махаар хангалаа гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.
-“Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Улиастай суманд хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Энэ үед айл өрхүүддээ үнийн хөөрөгдөлгүй мах, хямд үнэтэй гурил, будаагаар хангахаар бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улиастай сумын зургаан багт, Оросын 1-р сортын 25 кг-ын 80 уут будааг 1 кг-ыг нь 1680 төгрөгөөр, 254 өрхөд Алтан тариан гурилыг үйлдвэрийн үнээр, 800 гаруй хонийг нийлүүлээд байна. Халдвар хамгааллын дүрэм журам чанд мөрдөгдөж байгаа энэ үед иргэдийн хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг хямд үнээр нийлүүлэх нь цаг үеэ олсон дэмжлэг болж байна” гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn