Дархлаажуулалтын гуравдугаар тунд хамрагдвал зохих иргэдийн 12.3 хувь нь хамрагджээ

333


Тус аймагт дархлаажуулалтын гуравдугаар тунд хамрагдах иргэдийн идэвх муу байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
–Энэ сарын 13-ний өдрөөс зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын гуравдугаар тунд хамруулах үйл ажиллагаа 24 суманд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 423 иргэн хамрагдаад байна. Аймгийн хэмжээнд гуравдугаар тунд 6726 иргэн хамрагдахаас 12.3 хувь нь л хамрагдаад буй. Манай аймаг дархлаажуулалтын гурав дахь тунд зориулж, 11700 хүн тун файзер вакцин татаж авсан байгаа. Вакциныг харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр хийж байгаа. Эхний ээлжинд 55-аас дээш насны иргэд сайн дураараа, эмнэлэг, цагдаа, Онцгой байдлын газар, сургууль, цэцэрлэгийн ажилтнууд, элэгний В, С вирусний халдвартай, хавдартай, ХДХВ-тэй, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс хамрагдаж байна. Мөн жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд гурав дахь тунгийн вакциныг хийж буй. Дархлаажуулалтад хамрагдах иргэд хоёр тун вакцинд хамрагдсанаас хойш гурваас доошгүй сар болсон байх. Хоёр тун вакцин хийлгээд коронавирусний халдвараар огт өвчлөөгүй байх шаардлагатай. Иргэд дархлаажуулалтын гурав дахь тунгаа файзер, вероселл вакцинаас сонголтоор хийлгэх боломжтой юм гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn