Отгонтэнгэр хайрханы оройд нэгэн гайхалтай дүрс тодорчээ

804

Завхан аймгийн Отгон сумын нутагт оршдог Отгонтэнгэр хайрханы оройн үүлэн дунд бясалгаж буй байдалтай хуврагийн дүрс тодрон гарч хоромхон зуур үзэгдээд өнгөрснийг тус суманд аялж явсан нэгэн иргэн гар утасныхаа камераар буулган авчээ.
Энэхүү гайхалтай үйл явдлыг баримтжуулсан иргэн Л ярихдаа “Энэ бол ямар нэгэн эвлүүлж хийсэн зүйл биш. Надаас гадна найман хүн зэрэг харсан. Бүгд сүслэн биширч мөргөн, цай сүүний дээж өргөж зальбирсан. Би нэг их шүтлэгтэй хүн биш ч гэсэн үүнийг хараад өөрийн эрхгүй гайхах, бишрэх сэтгэл төрсөн. Энэ бол сайн цагийн дохио байх. Мөн мянгад нэг л тохиолдох гайхалтай үйл явдал болсон” гэв.
Хутагт хувилгаадын орон гэгддэг Завхан нутагт энэ мэт гайхалтай үйл явдал өмнө нь ч тохиож байсан билээ.
Дашрамд хэлэхэд Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжээ өргөж ирсэн түүхтэй.
Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ.
Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна.
Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ.
Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн газар юм.
Отгонтэнгэр хэмээх нэр нь Түрэг, Монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, Монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган Монгол үг аж.
Эн сурвалж: У.Баярсайхан, http://www.mnb.mn/i/211353скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn