Завханы 24 сумын сургуульд багш хөгжлийн төвийг байгуулна

419
Тус аймагт ерөнхий боловсролын найман сургуульд багш хөгжлийн загвар төвийг байгуулжээ. Аймгийн Засаг даргын “Чадварлаг багш” хөтөлбөр, Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2021 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулиудад багш хөгжлийн загвар төвийг байгуулахаар тусгагдсан. Өнөөдрийн байдлаар Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургууль, Тосонцэнгэл сумын хоёр сургууль, Их-Уул сумын сургуульд “Багш хөгжлийн загвар төв”-ийг байгууллаа.Эдгээр загвар төвүүдэд орон нутгийн хөгжлийн сангийн 85 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 16 нэр төрлийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олгосон байна.
Багш хөгжлийн загвар төвийг байгуулснаар орон нутгийн багш нар хичээлийн бус цагаар болон ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлээд байгаа юм. Цаашид аймгийн 24 сумын сургуульд “Багш хөгжлийн загвар төв”-ийг байгуулна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn