Нүүрсний чанар муугаас зардал их гарч байна

378

Тус аймгийн төв болон 24 сумын халаалт, дулааны өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан эсэх талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсээс мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Улиастай суманд төвлөрсөн томоохон 12, төвлөрсөн бус 30, нийт 42 уурын зууханд 7-30 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Нүүрсний чанар муугаас болж зардал их гардаг. Тиймээс Могойн голын уурхайн нүүрсний чанарыг сайжруулах мөн нүүрс татан авалтыг эрчимжүүлэх талаар холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн.

Манай аймаг Хөвсгөл аймгийн Могойн голоос нүүрсээ татан авдаг. Өнөөдрийн байдлаар тус уурхайн чанар сайтай нүүрс газар дээрээ 58190 мянган төгрөг, чанар муутай нүүрс нь 41745 мянган төгрөг байна. Уурхайд уурын зуухнууд өр төлбөртэй байгаа. Мөн 2021-2022 оны төв, суурин газрын өвөлжилтөд дизель түлшний татаас нэг тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэх шаардлагатай байгаа. Аймгийн Засаг даргын захирамжаар 24 сумын төвлөрсөн болон төвлөрсөн бус уурын зуухнуудын дулаанжуулалтын тоног төхөөрөмж, шугам сүлжээнд урсгал засвар үйлчилгээг бүрэн хийлгэсэн. Төвлөрсөн халаалтын шугам сүлжээ, халаалтын зуух шинээр хийж байгаа Цагаанхайрхан, Шилүүстэй, Баянхайрхан сумдын халаалтын шугам сүлжээний ажлыг хийж, төрийн байгууллагуудад халаалт өгсөн.

Харин эдгээр сумдад хувийн айл өрх нэмэлт холболтыг хийж байна. Яруу сум шугам хоолойн материал ирээгүйгээс халаалт нь хүлээгдэж байна. Улиастай сумын 8-р цэцэрлэгийн халаалтын тогооны барилгын хавтгай дээврийн ус барилгын хана дагаж орсноос дээвэр, хана хагаралт өгсөн тул засвар хийх шаардлагатай болсон. Улиастай сумын "Илчит наран", "Ган-Доной" ХХК-ууд нөөц нэг халаалтын тогоог суурилуулж дуусаагүй хийж байна. Аймгийн төвд шинээр барих дулааны станцын шугам сүлжээтэй хамт цэвэр усны шугам шинэчлэх ажлууд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn