Халдвартын тасаг ус цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болов

305
Тус аймгийн Халдвартын эмнэлэгт 1.5 сая төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг ус цэвэршүүлэгчийг хүлээлгэн өглөө. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын эмнэлэг нь ус цэвэршүүлэгч төхөөрөмжгүйгээс хэвтэн эмчлүүлэгчдэд багагүй хүндрэл үүсдэг байжээ. Ялангуяа цар тахлын энэ үед гаднаас чөлөөтэй эргэлт оруулах боломжгүй үед шингэн зүйл тогтмол уух шаардлагатай эмчилгээний үед хүндрэл үүсдэг. Хэвтэн эмчлүүлэгчдэд зориулж байнга ус буцалгагчийг хэрэглэдэг байсан.

Тэр дундаа хөдөөгийн сумаас ирж эмчлүүлж буй иргэдэд нэлээд хүндрэлтэй байдаг байсан. Энэхүү асуудлыг зохицуулахаар аймгийн Засаг даргад хүсэлт тавьснаар цэвэр усны крантнаас 24 цаг автоматаар ус цэвэршүүлэх боломжтой цэвэршүүлэгч төхөөрөмжийг шийдвэрлэж хүлээлгэн өглөө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn