Улаан бүсэд ажилласан эрүүл мэндийн ажилтнуудад урамшуулал олгожээ

327
Тус аймаг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрсдэлийг даван туулахад зориулж эрүүл мэндийн болон, мэргэжлийн байгууллагууддаа тусламж дэмжлэгийг тухай бүр нь олгож байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Тухайлбал, энэ онд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгүүдэд 86 сая төгрөгийн гурван ширхэг автомашиныг олгожээ. Мөн 19 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжид  30 сая, 74.3 сая төгрөгийн хувийн хамгаалах хувцас хэрэглэлийн иж бүрдэл 900 ширхгийг өгсөн байна. Түүнчлэн 53 сая төгрөгийн нэг удаагийн оношлуур, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Их-уул сумын эрүүл мэндийн төвүүдийн голомтод ажилласан мэргэжлийн багт 18 сая төгрөгийн илүү цагийн хөлсийг олгоод буй.Эрүүл мэндийн тандалтын баг болон улаан бүсэд үр бүтээлтэй ажилласан 22 эрүүл мэндийн ажилтанд тус бүр нэг сая төгрөгийн урамшууллыг олгоод буй гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn