ЗАВХАН: Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүй зохион байгуулна

339

Завхан аймгийн Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын 02 дугаар хурлыг энэ сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Хурлаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал, малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал болон бусад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн юм. Тодруулбал: 
  • Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх
  • Олон нийтийг хамарсан соёл, урлагийн болон хурал, цуглааны үйл ажиллагаа зохион байгуулахдаа заал, танхимын дүүргэлтийг 1/3 байлгаж, оролцогчдод нь дархлаажуулалтын 3 дугаар тунд хамрагдсан байх шаардлагыг тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх
  • Төрийн байгууллагууд цагаан сарын баярыг угтсан болон тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрүүдийг гаргалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn