Боловсролын байгууллагуудад орон нутгийн хөгжлийн сангаас дэмжлэг үзүүлжээ

282


Улиастай сум ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулахаар орон нутгийн хөгжлийн сангаас дэмжлэг үзүүлж байна. Тус суманд ерөнхий боловсролын таван сургууль, 9 цэцэрлэгт нийт 6324 хүүхэд сурч, хүмүүжиж байна.Өнөөдрийн байдлаар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогссон байгаа. Энэ сарын 14-ний өдрөөс эхлэн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэхтэй холбоотой цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийг хуваарийн дагуу хийж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын дөрвөн сургууль хоёр ээлжээр хичээллэж байгаа бол бүрэн дунд 3 дугаар сургууль нэг ээлжээр хичээллэж, цахим, танхим хосолсон сургалтыг явуулж буй. 2021-2025 оны  аймгийн хөгжлийн болон 2021 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бүх сургуульд багш хөгжлийн төвийгбайгуулна. Өнөөдрийн байдлаар Улиастай сумын ерөнхий боловсролын лаборатори Чандмань-Эрдэнэ сургууль, Жавхлант цогцолбор сургууль, 3 дугаар сургууль, дөрөвдүгээр сургууль, Дэвшил сургуулиудад багш хөгжлийн төвийг байгуулаад буй. Эдгээр төвүүдийг сумын орон нутаг хөгжүүлэх сангаас  47.0 сая төгрөгөөр санхүүжүүлж, тохижуулаад байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг боловсролын байгууллагуудад нэн тэргүүнд зарцуулах нь үр дүнтэй байгаа гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Хяналтын камерын тусламжтай багш нарын сургалтыг харж болно
Харин Улиастай сумын 9 цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулахаар орон нутгийн хөгжлийн санд 20 сая төгрөг төлөвлөн ажилласан.
Үүнээс 7 дугаар цэцэрлэгт 1.9 сая төгрөгөөр, 8 дугаар цэцэрлэгт 4 сая төгрөгөөр хяналтын камержуулах ажлыг хийгээд буй. Түүнчлэн сумын алслагдсан баг болох Товцог багийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн спорт заалыг бүрэн засварласан. Гуравдугаар цэцэрлэгийн дээврийг засварлаж, 5.5 сая төгрөгөөр засварлаад байгаа. Өнөөдрийн байдлаар таван цэцэрлэгийн орчинд хяналтын камер суурилуулсан байгаа. Цэцэрлэгийн орчинд хяналтын камер суурилуулснаар хүүхдүүдийг аюулгүй орчинд хараа хяналттай сурч хүмүүжих боломжоор хангасан. Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн харж, бусад хүүхдүүдтэй хэрхэн харьцаж байгааг харж чадна.
Мөн цэцэрлэгийн ажилтнууд болон, багш нарын үйл ажиллагааг харах боломжтой. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдүүддээ зориулсан хоолны өрөөнүүд, танхим, гимнастик, тоглоомын талбай, төв хаалгыг харах, үзэх боломжтой. Мөн багш нар болон асран хамгаалагчийн хичээлийг интернэтээр хянах, санал бодлоо хуваалцах боломжтой юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn