Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үеийн орон нутгийн нислэг үйлдэгдэж эхэллээ

71
Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, Улс даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод хөл хорионд саатаад байсан иргэдийг өнөөдрөөс Хүннү эйр, Аэромонголиа дотоодын агаарын тээвэрлэгч авиакомпаниуд тээвэрлэж эхэллээ.
2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн байдлаар Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлаас дотоодын дөрвөн ч нислэг үйлдэгдэж байна. “Буянт-Ухаа” ОУНБ-ын хувьд байнгын бэлэн байдалд, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийсээр байна.
Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд хамтран өнөөдрийн орон нутгийн нислэгийн үеэр зорчигчдыг хоорондоо 1,5-2 метр зай барьж үйлчлүүлэх, халуунаа хэмжүүлэх, амны хаалт зүүж гараа ариутгах зэрэг шаардлага тавьж ажиллалаа.
Коронавирусын PCR шинжилгээ өгсөн хариуг зорчигчийг хүлээлгийн танхимд нэвтрүүлхийн өмнө Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтнууд шалгаж ажиллаж байна. Нисэх буудал руу иргэд хувийн машинаар хүргүүлж ирэхэд нисэх буудлын хувьд холбогдох бичиг баримтыг шалган саадгүй нэвтрүүлж байна.
Агаарын тээврээр орон нутаг руу зорчих иргэд Аэро Монголиа” компанийн 7010 3030, “Хүннү Эйр” компанийн 7000 1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn