Иргэн таны хөтөч эмхэтгэлийг 370 гаруй өрхөд хүргэжээ

758

Завхан /МОНЦАМЭ/.Завханы Их-Уул сумын ИТХ,ЗДТГ-аас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа иргэдийн нэн түрүүнд мэдвэл зохих хуулиудыг энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэж эхэлжээ.

Иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдэд өдөр тутмын амьдралдаа эрхзүйн мэдээ, мэдээллийг хэрэглэх чадварыг нь нэмэх, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох зорилготой эмхэтгэлүүдийг өрх бүртээ тарааж өгчээ. Энэ эмхэтгэлд Монгол Улсын хууль, тогтоол журмаас иргэдэд өдөр тутам хэрэглэдэг зүйл заалтуудыг түүвэрлэн оруулжээ.

Мөн өөрийн сумын ЗДТГ-ын албан хаагчид, төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч, аймгийн төрийн албадуудтай холбогдох утасны дугаар, сумын бүх өрхийн гар утасны дугаарыг баг тус бүрээр нэгтгэн иргэдийнхээ хэрэгцээнд зориулж “Иргэн таны хөтөч” нэрээр эмхэтгэсэн байна. Өнөөдрийн байдлаар 370 гаруй өрхөд тус эмхэтгэлийг тарааж өгсөн тухайгаа Их-Уул сумын ИТХ-аас мэдээлэв.

Ташрамд, Их-Уул нь 7500 гаруй хүн амтай 1745 өрхтэй Завханы томоохон сумдын нэг юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn