2560 тонн малын махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж зах зээлд нийлүүлжээ

64

Тус аймаг энэ онд сумдаас мал эмнэлгийн гэрчилгээтэй 57319 тонн махыг хүнсэнд болон зах зээлд худалдан борлуулсан гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

-“Манай аймагт нийт зургаан махны үйлдвэр ажиллаж байна. Тухайлбал Арцсуурийн боомтод нэг, Тэс сумын төвд нэг, Улиастай суманд нэг, Тосонцэнгэл суманд хоёр, Алдархаан суманд нэг үйлдвэр ажиллаж мал, мах бэлтгэж зах зээлд нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2560 тонн малын махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж дотоодын зах зээл болон экспортод гаргаж байна.

Тухайлбал Завхан хүнс групп ХХК 500 тонн, “Баян нью фуд сентури” ХХК 200 тонн, Тэс шим хоршоо 1850 тонн, Баяжих сүрэг ХХК 10 тонныг бэлтгэжээ. Өнөөдөр аймагт мал,  махны үнэ тогтвортой байна. Аймгийн хэмжээнд хүнсэнд хэрэглэсэн малыг аймгийн нийт өрхөд харьцуулахад нэг өрхөд дунджаар найман толгой мал ногдож байна” гэв.

Ташрамд 2019 онд оны эхний нийт малын 24.5 хувьтай тэнцэх 871.9 мянган малыг зах зээлд худалдан борлуулж, 5.4 хувь буюу 192.1 мянган малыг хүнсэнд хэрэглэсэн байна. Өнөөдрийн байдлаар Завхан аймагт 15.6 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна.Харин аймгийн хэмжээнд малжуулах арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн 45.6 хувийг орон нутгийн хөрөнгөөр, 54.4 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжсэн байна хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Антибиотикийн шинжилгээг заавал хийлгэдэг

Эрдэнэхайрхан сум 363.6 мянган бэлчээрийн талбайтай, 318 малчин өрхтэй ажээ.

Тус сум мал сүргийг зах зээлд борлуулах, хүнсний  дотоодын хэрэгцээнд 50 гаруй мянган толгой  малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эрүүл малтай байх ёстой. Тиймээс Эрдэнэхайрхан сум ИТХ-ын шийдвэрээр малчид бэлчээрийг хуваарьтайгаар эзэмших төлөвлөгөө гарган мөрдүүлж хэвшжээ. Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд малын маханд антибиотикийн үлдэгдэл шалгах лабораторийн шинжилгээний багаж тестийг хэрэглэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нийт бог малын 70 гаруй хувь, бод малын 60 орчим мал антибиотикийн үлдэгдэл шалгах лабораторийн шинжилгээнд хамрагдаад байгааг тус сумын ЗДТГ-аас мэдээлэв. Ташрамд тус сум COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр нэгдсэн иргэдийн өвлийн идэшийг нэгдсэн байдлаар зохион байгуулж сумаас Улаанбаатар хотруу тээвэрлэж байгаа аж. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn