Завханы Баянтэст гарсан түймрийг унтраахаар 300 гаруй хүн тав хоног ажиллаж байна

414


Завхан аймгийн Баянтэс сумын нутаг Цуурайгаас энэ дүгээр сарын 8-ны өдөр гарсан гал түймрийн тархалт нэмэгдсээр хилийн 0277 дугаар ангийн 0310, 0271 дүгээр салбарын хариуцсан хэсэг, Хайчийн даваа, Баян-хөндий зэрэг газрууд түймэрт өртөж одоогийн байдлаар 7600 гаруй га талбай шатаад байна. Түймэр унтраах бүлэгт хилийн цэргийн 0277 дугаар ангийн төв, хилийн цэргийн салбаруудаас 80 гаруй алба хаагчид 7 техник хэрэгсэлтэйгээр оролцож байгаа бол Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс сум, Увс аймгийн Баруунтурууны Онцгой байдлын анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид, Завхан аймгийн Тэс, БаянТэс, Асгат сумын удирдлага, ард иргэд, дүйцүүлэх алба хаагчид гээд нийт 341 хүн, 40 гаруй техник оролцож байна. Хил давсан түймрийн хэсэгт ОХУ-ын Кизыл хотын ойн анги, хилчид, ард иргэд мөн 100 гаруй хүний бүрэлдэхүүн түймрийг унтраахаар ажиллаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn