Завхан аймагт сураггүй болсон хүүхдийн цогцсыг олжээ

359


Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хар усан тохой гэх газарт сураггүй болсон хүүхдийн цогцсыг олжээ.

Тодруулбал, наймдугаар сарын 12-ны 16:00 цаг орчимд хоёр настай хүүхэд гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 16:20 цагт хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс хоёр километр радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны эцэст гэрээс нь хойд зүгт 600 метрт Хожуул голоос сураггүй болсон охины цогцсыг олж, тус сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn