ЗАВХАН АЙМГИЙН НӨМРӨГ СУМЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ц.АЛТАНТУЯА: Хүчтэй шуурганы улмаас 12 хашаа нурж, нэг айлын гэр шатсан

128

Баруун аймагт өчигдөр хүчтэй шороон болон цасан шуурга болсон. Үүнтэй холбоотойгоор бид Завхан аймгийн Нөмрөг сумын нөхцөл байдлыг Засаг даргын тамгын газрын дарга Ц.Алтантуяагаас тодрууллаа. Тэрбээр "Манай суманд өчигдөр хүчтэй шороон шуурганы улмаас 12 айлын хашаа нурж, нэг байшингийн дээвэр хууларч, малдаа явсан хойгуур нь нэг айлын гэр шатсан. Галыг бид өвөлжөө рүү оруулахгүй байхаар даруй арга хэмжээ авч унтраасан. Орой 22:00 цагаас хойш цасаар шуурч эхэлсэн. Өмнө нь бид Онцгй байдал болон Цаг уур, шинжилгээний газраас өгсөн анхааруулгын дагуу малчид болон сумын иргэддээ сэрэмжлүүлэг хүргэсэн байсан учир харьцангуй осол, эвдрэл бага өнгөрлөө. Төөрсөн, алга болсон хүн байхгүй. Өнөө өглөөний байдлаар тэнгэр цэлмэг, цаг агаар тогтнуун байна" гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn