Мотоциклоор малаа хариулж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

162

Завхан аймгийн Сонгино сумын Тариат багийн “Улаан давааны-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 232 км-т, сумын  төвөөс баруун зүгт 20 км-т/ тус сумын харьяат малчин М нь 04.29-ний өдрийн 08:00 цагт мотоциклоор малаа хариулж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага 04.30-ны өдрийн 20:30 цагт ОБЕГ-т ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж малчин М /30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:20 цагт тус багийн “Улаан давааны-Ар” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 3 км/-аас эсэн мэнд олжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn