ЗАВХАН: Дөнгөж төрсөн нярайд өрцний ивэрхий засах мэс заслыг амжилттай хийжээ

177


Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт төрөлхийн зүүн талын өрцний ивэрхийтэй төрсөн нярайд өрцний ивэрхий засах мэс заслыгамжилттайхийжээ. Энэхүү мэс засал нь Монгол Улсын хэмжээнд, сумын эмнэлэгт хийсэн анхны тохиолдол юм. Мэс засал болон эмийн эрчимт эмчилгээг ЭХЭМҮТ-ийн ЕМЗТ-ийн эрхлэгч Л.Ганбаяр эмч, НЭЭТ-ийн эрхлэгч Ч.Наранцэцэгнар телемедициний тусламжтайгаар зааж зөвлөсөнбайна.

Харин тухайн мэс заслыгТосонцэнгэл сумынНэгдсэн эмнэлгийнХүүхдийн мэс заслын ахлах зэрэгтэй эмч Т.Пүрэвдорж ахалж,Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлгийн эмч Нэргүйхүү, Мэс заслын эмч Д.Түвшиндорж, хагалгааны сувилагч Б.Отгонганаа, Ц.Дуламсүрэн, нярайн их эмч Д.Цэнгэлжаргал, нярайн сувилагч Б.Алтансувд, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Мягмаржав, үйлчлэгч Б.Наранцэцэг гэсэн бүрэлдэхүүнтэй баг амжилттай хийжээ.

Манай эмнэлэг эх нярайн тусламж үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэхийг гол зорилгоо болгож ажилладаг. Эмч, сувилагч нар маань хүүхэд, нярайтай холбоотой мэс заслыг орон нутагтаа хийдэг туршлагатай. Тиймээс хүүхдүүдийг дөнгөж төрсөн үеэс нь эхэлж мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулж, эрсдэл бусад эмгэгийг эрт үед нь илрүүлэхийг зорьдог.

Энэ нярай маань төрөлхийн эмгэгтэй, төрөөд 17 цаг болж байсан учраас бид цаг алдалгүй оношилгоогоо баталгаажуулж хагалгааг төлөвлөсөн. Өрцний ивэрхий гэдэг нь ховор тохиолдлын төрөлхийн гажиг юм. Яаралтай мэс засал хийгээгүй бол амь нас нь эрсдэх аюултай юм. Тиймээс бид гуравдугаар шатлалын эмч нар нараас зөвлөгөө авч, хагалгааг шуурхай хийлээ. Тосонцэнгэл сум нь баруун чиглэлийн улсын чанартай автозам дайран өнгөрдөг онцлогтой сум. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэхэд эмч нар ачаалал ихтэй ажилладаг.

Хөвсгөл, Архангай аймгийн хөрш зэргэлдээ сумдаас гадна Увс, өөрийн аймгийн зэргэлдээ тойргийн сумдын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мөн үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар амбулаториор 70 мянга гаруй иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч, 4 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Дүрс оношилгоо, гэмтэл согогийн төрөлжсөн мэргэжлийн эмчгүй ч бусад мэргэжлийн эмч нарын хүрэлцээ сайн байгаа гэж Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn