ЗАВХАН: Тэсэрч гарсан сэтгэл хөдлөлөө уран зураг болгожээ

77
Монгол Улсын Консерваторын харьяа Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн багш Р.Отгонбаярын бие даасан анхны үзэсгэлэн тав дахь өдрөө үргэлжилж байна.

Түүний үзэсгэлэн реалист чөлөөт сэтгэлгээний 45 зургаас бүрджээ.



"Уран бүтээлч хүний сэтгэлгээ хайрцаглагддаггүйгээрээ онцлогтой. Би 18 жил энэ сургуульдаа уран зургийн багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд өөрийн уран бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байгаагүй.
Тиймээс анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ “MIND BOX” буюу "Бодлын хайрцаг" гэж нэрлэсэн. Үзэсгэлэнгийн минь гол зураг "Бодлын хайрцаг" нэртэй. Өөрөөр хэлбэл миний хайрцаглагдсан байсан дотоод ертөнц задрахад бэлэн болсон байна гэсэн санаа юм.


18 жилийн хугацаанд дүрслэх урлагийн багшаар ажиллаж байхдаа хүүхдүүдэд, шавь нартаа зааж сургаж байсан туршлага, туршилтуудыг харуулсан зургуудаа дэлгэсэн.
Миний дотоод ертөнц, ертөнцийг харсан тэр л дотоод мэдрэмжүүдээ харуулсан зургууд юм.

...Хүн бүрийн мэдрэмж өөр.

Ямар нэгэн хэм хэмжээнд баригдаж хайрцаглагдах тусмаа урлаг хөгжихгүй.
Улмаар тэсэрч гарсан сэтгэл хөдлөлөөс уран бүтээл бий болдог" гэж Монгол Улсын Консерваторын харьяа Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн дүрслэх урлагийн багш Р.Отгонбаяр хэллээ.


Түүний уран бүтээлийн өнгө, хэлэмж, дүрслэл, зохиомж бүр нь давхцаагүй байх бөгөөд уран зураг бүрээ нэрлэжээ.
Хүн бүрийн мэдрэмж өөр байдаг, тиймээс тухайн үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө цаасан дээр заавал буулгаж байхыг шавь нартаа заадаг аж. 






скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn