ЗАВХАН: Зорилтот насны 47 мянга гаруй иргэнд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ

62
Завхан аймаг сүрьеэ өвчний илрүүлэлтийн хувийг зорилтот түвшинд хүргэх, далд хэлбэрийн сүрьеэг илрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг энэ жил “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна” уриатай тэмдэглэж байна. Ингэхдээ шийдвэр гаргагч нарт болон олон нийтэд сүрьеэгийн асуудлуудыг хандуулах зорилгоор тодорхой уриалга дэвшүүлж  үүний дагуу  тухайн жилийн турш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна. Завхан аймаг зорилтот насны 47311 иргэнд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийжээ. Мөн цээжний рентген шинжилгээнд 7554 хүн хамрагдаж хамралт 16 хувьтай байна.

Нийт сүрьеэгийн үзлэгээс шинэ 11, дахилтат хэлбэрийн хоёр тохиолдол бүртгэн эмчилж байна. Аймгийн хэмжээнд тохиолдлын хавьтлын судалгааг хийж, ойрын хавьтлын 142 иргэнийг туберкулины сорилд хамруулаахад дөрвөн эерэг тохиолдол илэрч, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан.

Түүнчлэн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгаанд 1032 иргэн хамрагдаж, 800 гаруй гарын авлага тараажээ. Өнгөрсөн онд Завхан аймаг хөгжлийн төлөвлөгөөндөө халдварт болон халдварт бус өвчнийг илрүүлэх үзлэг, оношилгоог зохион байгуулахаар орон нутгийн төсвөөс 50 сая төгрөгийг зарцуулсан байна.

Мөн Завхан аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Чадварлаг эмч” үйл ажиллагааны хүрээнд аймгийн ЗДТГ, Глобал сантай хамтран явуулын тусламж, үйлчилгээгээр сүрьеэгийн хавьтлын үзлэг, оношилгоог Ургамал, Цэцэн-Уул, Их-Уулзэрэг 9 суманд зохион байгуулсан. Энэ үзлэгээр сүрьеэгийн нэг тохиолдлыг илрүүлэн эмчилгээнд хамруулсан гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn