Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

166
Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг Төрийн зөвлөлөөс албан ёсоор баталлаа. 
 Хамтын ажиллагааны бүсийн төлөвлөгөөт талбай нь 18.03 хавтгай дөрвөлжин км бол үүнд Хятадын нутаг дэвсгэрт 9.03 хавтгай дөрвөлжин км байж, Монголын нутаг дэвсгэрт 9 хавтгай дөрвөлжин км байх болно. Хамтын ажиллагааны бүс нь Хятад, Монгол хоёр орны нөөц баялгийн хишигт тулгуурлан "хоёр зах зээл, хоёр нөөц"-ийн давуу талыг бүрэн дүүрэн ашигласан байна. Хятадын бүс нутаг нь олон улсын худалдаа, олон улсын ложистик, импорт, экспортын боловсруулалт, зах зээл, технологи, хөрөнгийн давуу тал бүхий хил орчмын аялал жуулчлал болон холбогдох туслах байгууламж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах болно. Монголын бүс нутаг нь нөөц, байршил, бодлогын давуу тал бүхий задгай түүхий эдийн ложистик, импорт экспортын боловсруулалт, олон улсын худалдаа, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна.
 Хамтын ажиллагааны бүсийн Хятадын бүс нутагт хэрэгжүүлж буй холбогдох дэмжлэгийн бодлого: Олон улсын эрүүл мэндийн анхдагч бүсийн бүтээн байгуулалтыг дэмжиж, эмнэлгийн шинэ технологи, шинэ эмийн судалгаа, боловсруулалт, хэрэглээг дэмжинэ. Хамтын ажиллагааны бүсэд хил дамнасан төмөр замын тусгай шугамын судалгаа, төлөвлөлт, барилгын ажлыг дэмжинэ. Олон улсын соёлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн, дуудлага худалдаа, худалдаа хийхийг зөвшөөрнө. Орон нутгийн засаг захиргаа гадаад эдийн засаг, худалдааг хөгжүүлэх тусгай сан зэрэг одоо байгаа санхүүжилтийн сувгуудаар дамжуулан хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх болно. Санхүүгийн үйлчилгээг дэмжих, Хятад, гадаадын банкны байгууллагуудыг суурьшихад нь дэмжлэг үзүүлэх, тус бүсэд хувийн хөрөнгө оруулалтыг санхүүгийн салбарт оруулахыг дэмжих, хил дамнасан хөрөнгө оруулалт, бизнес, хувийн дотоод, гадаад валют арилжааны бизнесийг хууль тогтоомжийн дагуу санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ба юанийн хил дамнасан хэрэглээг өргөжүүлэх болно. Хилийн чанадад өндөр чанартай боловсролын нөөцийг нэвтрүүлэхийг зөвшөөрч, олон улсын боловсролын солилцоо, хамтын ажиллагааг өндөр түвшинд явуулна. Бодит эрэлт байгаа үед журмын дагуу иж бүрэн баталгаат бүс байгуулахыг дэмжинэ.
 Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх чухал тавцан болохын хувьд Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг баталснаар хил орчмын нээлттэй эдийн засгийг хөгжүүлж, дотоод, олон улсын шинэ хөгжилд үйлчлэх болно. "Бүс ба зам" санаачилгыг чанартай хөгжүүлснээр Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, аялал жуулчлал зэрэг салбарын хөгжлийг хурдасгах нь дамжиггүй. Хоёр нутгийн боомтын эдийн засгийг ихээр хөгжүүлж, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлж, хил орчмын оршин суугчдын орлогыг нэмэгдүүлж, хилийн тогтвортой байдлыг улам сайн биелүүлж, хил хязгаарыг бэхжүүлж, хилийг сэргээх, хүмүүсийг баяжуулх, "сувгийн эдийн засаг"-ийг "үйлдвэрлэлийн эдийн засаг" болгон өөрчлөхийг ахиулна.
 Хятад-Монголын Эрээнхот-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь Хятад-Казахстаны, Хятад-Хоргос олон улсын хилийн хамтын ажиллагааны төв, Хятад-Лаос Хятад-Мохан-Ботены эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулсны дараах Хятад болон хөрш орнуудын байгуулсан хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны гурав дахь орн болно.
Зохиогч:
МА ДҮНФАН
Найруулагч:
Д.МӨЧИР
Эх сурвалж:
Солонго Мэдээллийн Төв
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn