Богдын голд машин суужээ
Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн Хүрэнтолгой гэдэг газар өчигдөр Богдын голын усанд машин суусан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн албан хаагчдыг очиход, Завхан аймгийн Улиастай сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Ланд круйзер 200” загварын суудлын автомашин голын усанд суусан байжээ. Уг машиныг татан гаргаж, Улиастай сумын төвд хүргэсэн байна.