Цагаанчулуут сум гудамж талбайгаа тохижуулжээ

400



Завхан/МОНЦАМЭ/.Цагаанчулуут сумажлын байрыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлжнийтийг хамарсан ажлууд зохион байгуулснаар гудамж талбайгаа тохижуулжээ.

Сумын төвийнхөө гудамж талбайг тохижуулахаар300 ширхэг хашлагыг төв зам дагуулан суулгажээ. Энэхүү хашлагыг хийснээр автозамын эмх замбараагүй хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлсэн төдийгүй замын урсгал чиглэлийг заасан тэмдэг тэмдэглэгээг сайжруулжээ. Мөн автозам дагуу50 ширхэг мод тарьжээ. Эдгээр модыг албан байгууллагууд ээлжээр тордож усалдаг аж. Мөн сумын“Найман манла бурхан”-ы цогцолборыг цэцэрлэгжүүлэх зорилгоор 80гаруйширхэг модыгсуулгажургуулжээ. Сумын иргэд цэцэрлэгжүүлэлтэд идэвхтэй оролцсон төдийгүй сайн дураар усалгаа тордолгоог хийдэг ажээ. Мөн тухайн цэцэрлэгт хүрээлэн, автозам дагуух мод, цэцгийн мандлыг байгууллага бүр, айл өрх бүр гудамж талбайгаараа баг болж ээлжээр усалж торддог хуваарь гаргажээ. Ташрамд сумын гудамж талбайг тохижуулах ажилд ажилгүй15 иргэнийг түр ажлын байраар хангасан тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn