Завханд халдвар эрс нэмэгдэж эмч, эмнэлгийн ажилтан, эм урвалж дутагдалтай боллоо

458

Тус аймагт сүүлийн 24 цагт 24 иргэн халдвартай нь батлагдаад байна. Харин өчигдөр буюу долоодугаар сарын 3-ны өдөр 74 иргэн халдвар авсан нь батлагдаад буй. Тиймээс тус аймаг гаднаас ирж буй иргэдийг хүлээн авахдаа хатуу шаардлага тавьж байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 58 иргэний PCR шинжилгээ хийснээс 24 нь коронавирусний халдвар авсан нь батлагдаж, нийт тохиолдол 1321 боллоо. Харин 82 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжээд байна. Шинээр бүртгэгдсэн 24 тохиолдлыг сум тус бүрээр нь ангилбал  Улиастай суманд 9, Дөрвөлжин суманд 10, Отгон суманд таван иргэн халдвар аваад байна. Эмнэлэгт 379 хүнийг, Өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад болон гэрээр Улиастайд, Тосонцэнгэлд, Их-Уул гэсэн сумдад нийт 41 хүнийг эмчилж байна. Эмнэлэгт болон гэрээр эмчилж байгаа иргэдийн 281 нь биеийн байдал нь хөнгөн, хүндэвтэр 129, хүнд 10 хүн эмчлүүлж байна. Гэрийн тусгаарлалтад аймгийн хэмжээнд 5515, тусгаарлан ажиглах байранд 63, нийт 5578 иргэн тусгаарлалтад байна.

Завхан аймгийн зорихгүй байхыг дахин анхааруулав

Завхан аймагт коронавирусний халдвар эрс нэмэгдэж, эмч, эмнэлгийн ажилтан, эм урвалж дутагдалтай. Аймгийн төв болон сумын эмнэлгүүдийн ор дүүрсэн маш хүнд нөхцөлд байна.


24 сумаас 21 суманд халдвар гарч, Баянтэс, Идэр, Тэлмэн, Ургамал, Сантмаргаз, Алдархаан, Отгон, Цагаанчулуут, Яруу сумууд тэг зогсолт хийж хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Халдвар авсан иргэдийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирж, голомтлон тархсан байна. Иймд аймгийн Засаг даргын 2021 оны 6 сарын 24-ний өдрийн А/248 дугаар захирамжаар зөвхөн эм хангамж, хүнс, шатахуун тээвэр, буяны ажил, эмнэлгийн яаралтай тусламжаар нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Харамсалтай нь Улаанбаатар хот болон бусад аймгаас иргэд олноороо ирж Их-Уул сумын хяналтын цэг дээр маш их хүндрэл учруулж байна. Энэ мэтээр Улаанбаатар хотоос ирэх иргэдийн тоо өссөөр байвал цаашид халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрнэ. Тиймээсиргэд та бүхэн аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, Завхан аймгийг зорихгүй байх нь халдварын тархалтыг бууруулахад том дэмжлэг юм гэж аймгийн Шуурхай штабаас тус тус мэдээлэв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn