Завханд өнөөдөр 57 иргэн халдвар авсан нь батлагджээ
Тус аймагт сүүлийн 24 цагт 57 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдаж нэг иргэн нас баржээ.
-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 202 иргэний PCR шинжилгээг хийжээ. Харин эмчлүүлж байсан таван иргэн эдгэрч эмнэлгээс гарч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 243 иргэний биеийн байдал нь хөнгөн 184, хүндэвтэр 128, хүнд таван хүн байна. Гэрийн хяналтад 37 иргэн эмчлэгдэж байна. Шинээр бүртгэгдсэн 57 тохиолдлууд Улиастай суманд 37, Тосонцэнгэл суманд долоо, Нөмрөг суманд 10, Идэр, Завханмандал сумуудад халдвар нэмж бүртгэгджээ. Аймгийн хэмжээнд хяналтын байнгын болон түр 14 цэгт 47 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Удахгүй шинэ хичээлийн жил эхлэхтэй холбоотой коронавирусний халдварын эсрэг вакцинд 12 хүртэлх насны хүүхдүүдээ бүрэн хамруулахыг эцэг эхчүүдэд уриалж байна гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв.