Завхан аймагт сураггүй болсон хүүхдийн цогцсыг олжээ
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хар усан тохой гэх газарт сураггүй болсон хүүхдийн цогцсыг олжээ.
Тодруулбал, наймдугаар сарын 12-ны 16:00 цаг орчимд хоёр настай хүүхэд гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 16:20 цагт хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс хоёр километр радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны эцэст гэрээс нь хойд зүгт 600 метрт Хожуул голоос сураггүй болсон охины цогцсыг олж, тус сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлжээ.