Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

262

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд хүүхдийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болсон сурагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Увс-300” клуб, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, “Өсвөрийн парламент”-ийн гишүүд оролцож, өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ талаар болон цаашид хийх ажлын хааталаар харилцан санал бодлоо солилцсон юм. Тус уулзалтад аймгийн Боловсролын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд цахимаар холбогдож мэдээлэл хийснээс гадна хүүхдүүдийн сонирхсон асуултад хариуллаа.
Хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудтай цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, бүх тал дээр дэмжиж, хамтран ажиллана гэдгээ энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд онцолсон юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn