Зудын эрсдэлтэй байгаа сумдад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж байна

555

Завхан аймаг зудын эрсдэлтэй байгаа сумдад шаардлагатай байгаа арга хэмжээг цаг бүр авч хэрэгжүүлж байгаа тухай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
НҮБ-ын Хүүхдийн сангаас Их-Уул, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс сумын 0-5 насны 2,300 хүүхдэд тус бүр 40,000 төгрөг олгосон бол хоёр, гурав, дөрөвдүгээр сард 23 сумын 7,300 хүүхдэд тус бүр 60,000 төгрөг олгохоор шийдвэрлэв.
Их-Уул сумын Хуягт багийн Тосонгийн даваа хаагдахад аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 600 л түлш зарцуулж замыг нээснээр 53 малчин өрхөд өвс тэжээл хүргэх боломжтой болжээ.
Баянтэс сумын Баянхайрхан уул, Тэлмэн сумын Товгорын нуруу, Их-Уул сумын Цэцүүх баг, Тосонцэнгэл сумын Рашаант багт "Жи-мобайл"-ын дахин дамжуулах станц барихаар шийдвэрлэсэн.
Түүнчлэн Баянтэс,Тэс, Асгат, Баянхайрхан сумдад 2,500 км далпуу татах ажилд 16 сая төгрөг зарцуулаад байна. Бусад аймаг, сумын нутагт отроор өвөлжиж буй малчид эргэх ажлыг зохион байгуулж дөрвөн чиглэлд таван мянга гаруй км замыг туулж 200 малчин өрхөөр орж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ.
Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Угтах-Зөвлөгөө” үйлчилгээ үзүүлж, хилийн боомт, нийтийн тээврийн хэрэгслээр орж, гарч байгаа иргэдэд мэдээлэл хүргэв. Сумдын эрүүл мэндийн байгууллагууд гэрээр үзлэг хийж томуу төст өвчний тандалт судалгаагаар өвчлөл буурсан үзүүлэлттэй байгааг тус тус мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn