Онцгой байдлын байгууллагад нисдэг тэрэг, автомашин нийлүүлэх төслийг хэлэлцэнэ

62
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 18 асуудал хэлэлцэж байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төлөвлөгөө батлах тухай, Хөрөнгө гаргах тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал багтжээ. Мөн Монгол Улс, БНФУ-ын Засгийн газрын “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төсөл, УИХ-ын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Амгалан дулааны станц” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэх юм. 

Түүнчлэн Аймаг, нийслэлийн ИТХ, тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлангийн талаар, БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайдын гадаад томилолтын үр дүн, Эдийн засгийн төлөв байдлын талаар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагаанд хийх зохицуулалтын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn