Баян Айрагийн уурхайд цианит натри алдагджээ

488
Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК-ын уурхайд өнөөдөр 08:45 цагт цианит натри алдагджээ. Энэ талаар  Завхан аймгийн Дөрвөлжин сумын ИТХ-ын дарга М.Гантогтохоос утсаар тодрууллаа. Тэрээр “Өнөөдөр өглөө 08:00 цагийн үед уурхайд цианит натри алдагдсан талаар орон нутаг хариуцсан мэргэжилтэн Тогтохбаяр бидэнд дуудлага өгсөн. Дуудлагын дагуу сумын цагдаа, Байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нар болон миний бие газар дээр нь очиж ажилласан. Уг мэдээллийг аймгийн онцгой, цагдаагийн албанд өгсөн.
 
Одоогоор уурхайд 300 гаран хүн ажиллаж байна. Уурхайн цианит дамжуулах хоолой нь задарснаас алдагдсан гэдэг мэдээллийг бидэнд өгсөн. Цианит натри алдагдсан усыг соруулж шавхан уурхайн үйл ажиллагааг түр зогсоосон байдалтай байна. Аймгаас мэргэжлийн хяналтын хүмүүс ирж байгаа” гэв.

Баян Айрагийн уурхайд цианит натри алдагджээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn