ЗАВХАН: Авто зам дагуух малын сэг зэмийг цэвэрлэн ариутгав

117


Тус аймгийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, малын сэг зэмийг устгаж цэвэрлэх ажил үргэлжилж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх үйл ажиллагааны тухай 2023 оны 4 дүгээр албан даалгавар,БОАЖ-ын сайдын 4 дүгээр албан даалгавар, 02 дугаар албан даалгаврын дагуу төв суурин газар болон аялал жуулчлалын маршрут, зам дагуух хог хаягдлыг бүх нийтээр цэвэрлэх ажлыг Завхан аймаг зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд нийт 4614 малын сэг зэм, 66 нохойг устгасан дүнтэй байна. Мөн нийт 24552.1 га талбайгаас 12050.7 тонн хог хаягдал цуглуулж, цэвэрлэсний 6560 га талбайн 3242.5 тн хог хаягдлыг улсын болон орон нутгийн чанартай авто зам дагуу газраас цэвэрлэжээ.


Ялангуяа улсын чанартай болон орон нутгийн чанартай автозам дагуух малын сэг зэмийг цэвэрлэж ариутгах ажлыг нийт 18 сум хийсэн байна.
Тэс сумын хувьд хөдөөгийн гурван багт үхсэн малын сэг зэм цэвэрлэх, бэлчээр чөлөөлөх, төв зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийж, 40 гаруй га газрыг хамруулан 20 гаруй тонн хогийг цэвэрлэж, хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэжээ. Нийтийн хог цэвэрлэгээнд давхардсан тоогоор 140 гаруй иргэн, төрийн албан хаагч оролцож хог хаягдлын цэгийн ойр орчмын талбайг цэвэрлэсэн тухай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn