ЗАВХАН: 77 байгууллага гаднах хаягаа хос бичгээр бичжээ

259
Тус аймгийн 23 суманд 116 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Тиймээс эдгээр байгууллагыг гадна болон өрөө тасалгааныхаа хаягийг монгол бичгээр бичихийг уриалжээ. "Монгол бичиг-III" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Стандарт хэмжил зүйн газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн С/41 тоот тушаалаар, гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага MNS5283:2022 стандартыг баталсан.

Төрийн байгууллагууд уг шаардлагын дагуу гаднах болон өрөө тасалгааны хаягаа хос бичгээр хөтөлж эхэлсэн байдаг. Тиймээс Завхан аймгийн аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд барилга байгууламж, өрөө тасалгааны хаягаа бүрэн хос бичгээр бичиж эхлэхийг уриалж байна. Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн хэмжээний 23 сумын хаягжилтын судалгааг авч нэгтгэсэн байна.

Тодруулбал аймгийн 23 суманд 116 төрийн байгууллага 1692 өрөө тасалгаа ашигладаг байна. Байгууллагын гаднах хаягжилтыг 77 байгууллага хос бичгээр бичсэн бол 38 байгууллага хаягжуулаагүй байна.

Үүнээс харахад нийт байгууллагын 66 хувь нь гаднах хаягаа монгол болон кирилл үсгээр хаягжуулсан байна. Мөн 1692 өрөө, тасалгааны 773 өрөөг хос бичгээр хаягжуулсан буюу энэ нь 45 хувийг эзэлж байна. Харин 746 өрөөг хаягжуулаагүй байгаа нь судалгаанаас харагдаж байна гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв. Ташрамд, аймгийн төв Улиастай сумын хаягжилтын судалгааны дүн гараагүй байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn