ЗАВХАН: Малын сэг зэмийг устгаж ариутгажээ

59


Завхан аймгийн Алдархаан суманд малын боом өвчнөөр өвчилсөн малыг устгаж ариутгажээ. Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт мал өвчилж үхэж байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн газраас дээж авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид илгээснээр хоёрдугаар сарын 23-ны өдрийн 14.50 цагт боом өвчин болох нь батлагджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Алдархаан сумын ЗДТГ-т үүрэг чиглэл өгч ажилласны дагуу тухайн нутаг дэвсгэрт хорио цээр тогтоон ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

Аймгийн Мал эмнэлгийн газраас хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд голомтод байгаа гурван өрхийн 268 малыг вакцинжуулсан. Боом өвчнөөр үхсэн 40 гаруй үхрийн сэг зэмийг устгаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилласан байна. Өнөөдрийн байдлаар дахин мал өвчилж үхээгүй гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэв. Ташрамд, Завхан аймгийн нийт нутгаар хаваржилт хүндэрсний улмаас малын хорогдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 85.431 толгой мал хорогдоод байна. Улсын нөөцөөс Завхан аймгийн хэмжээнд 1200 тонн буюу 29600 уут тэжээлийн будаа хуваарилан иржээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn