Сумынхаа брэндийг бий болгожээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн А.Буянжаргал байгалийн жимсийг түүхээс эхлээд савлах хүртэлх ажлыг 10 гаруй жил хийж байна.
Түүнчлэн жимсний чанамал, шүүс үйлдвэрлэн, сумынхаа брэндийг бий болгожээ.
Тэрбээр ашиг олохоос илүү жимсийг элдэв орцгүйгээр бүтээгдэхүүн болгож хүргэхийг зорьдог байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн А.Буянжаргалын яриаг сонсгоё.