2600 жилийн өмнөх париктай, шивээстэй ҮХЭГИЙН ГҮНЖ

399

2600 жилийн өмнөх париктай, шивээстэй ҮХЭГИЙН ГҮНЖ
Үхэг гэж юу вэ? Алтайн нурууны Монгол, Хятад, Казахстан, Оросын хил залгаж дамнасан уулсын тэгш шилийг нийтэд нь “Үхэг” хэмээдэг. Орос хэлэнд “Укок” гэдэг. Үхэгийн ноён оргил нь Монголын нутагт байх 4374м өндөр “Хүйтэн” оргил юм.
1993 онд “Үхэгийн гүнж” хэмээх гайхамшигт олдворыг Оросын ШУА-ын Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн Хүрээлэнгийн ЭША, археологич, түүхийн ухааны доктор Н.В.Полосьмак Үхэгийн ууланд “пазырыкын” гэж нэрлэгдэх булшинд малтлага хийж байгаад залуу эмэгтэйн шарил (муми) олсон нь дэлхийд шуугиан тарьсан юм. Түүний нөхөр нь ШУА-ын Сибирийн салбарын нэгдүгээр орлогч дарга, археологич, академич В.И.Молодин бөгөөд судалгааг хамтдаа хийжээ.
Ийнхүү НТӨ YI-III зууны үед хамаарах пазырыкын соёлын гайхамшигт олдворыг нээж судалсан эхнэр нөхөр В.И.Молодин, Н.В.Полосьмак нарт ОХУ-ын ЗГ-аас 2004 онд Төрийн шагнал хүртээсэн юм.
Эртний хүн бүтнээрээ олдох нь нэн ховор учраас түүнийг “Үхэгийн гүнж” (Принцесса Укока) хэмээн нэрлэсэн байна. Булшийг Орос, Монгол, Хятад, Казакстаны хил дээр байдаг заставын ойролцоо Үхэгийн Ак-Алах хэмээх газраас олжээ.
Булш бүхэлдээ хөлдөж мөсөнд баригдсан учраас хүн хөндөөгүй, бас сайн хадгалагдсан байсан төдийгүй амархан мууддаг арьс, ноос, ширэн эдлэл ч бүтнээрээ гарч ирсэн байна. Мөн эмээл хазаар бүхий зургаан морь, хүрэл хадаасаар хадаж, навчит модоор хийсэн модон хударга гарч ирснээс гадна гүнжид чанартай эд материалаар бат бөх хийсэн хувцас өмсгөсөн байсан нь язгууртан гаралтай, өндөр зэрэг зиндаатай эмэгтэй болохыг нотолдог.
Гүнж хөлөө бага зэрэг атиран хажуугаараа хэвтэж байсан ба гар дээр нь маш олон шивээс байжээ. Ноосон цамц, ноосон банзал, эсгий оймс, арьсан дээл (шуба), мөн хиймэл үстэй (парик) байсан ба судлаачид гүнжийг 25 орчим залуу насандаа нас барсан хэмээн үзсэн.
Укок буюу Үхэг нь манай Алтайн нурууны үргэлжлэл бөгөөд гүнжийн мумиг яг хилийн шугам дээрээс олсон нь Монгол нутагт нүүдлийн соёл нэн эрт төлөвшиж тогтсоныг батлах бодит олдвор төдийгүй иргэншил, төр улс Монголоос үүссэн гэдгийг нотлох нэгэн баримт байж болох ажээ.
 Монгол Алтайн Нурууны Олдвор
Buyan choi
11587 11586
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn