ЗАВХАН: Хүүхдүүд монгол төрийн бэлгэдлийн талаар танин мэдэж байна

379
Тус аймагт “Үндэсний бахархал, монгол өв соёл" үйл ажиллагааны хүрээнд төрийн сүлд далбаа, соёмбын талаарх түүх бэлгэдлийг таниулах ажил өрнөж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг соёмбо, төрийн сүлд, төрийн далбааны түүх, соёл, өв уламжлал, зан заншил, үнэт зүйлийг таниулах. Эдгээрийг эрхэмлэн дээдлэх, өвлүүлэх зорилгоор аймгийн музейгээс ерөнхий боловсролын суралцагчдын дунд сарын аян өрнүүлж байна.
Энэ ажлын хүрээнд "Монгол төрийн далбаа" сэдвээр бага ангийн суралцагчдад монгол төрийн далбааны бэлгэдэл, түүхийг таниулж, хүүхэд бүр өөрийн төрийн далбааг хэрхэн яаж бүтээх зааварчилгааны дагуу бүтээлч ажлыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар "Монгол төрийн далбаа" үйл ажиллагаанд Улиастай сумын лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн бага ангийн 130 гаруй хүүхэд оролцоод байна.
Мөн аймгийн музейгээс тайлбарт аяллыг ахлах ангийнханд зориулан явуулж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ үйл ажиллагааны хүрээнд Улиастай сумын хөшөө, дурсгалтай танилцах тайлбартай аяллыг музейн тайлбарлагчид удирдан явуулдаг.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийндотуур байранд амьдардаг 60 гаруй хүүхэд энэ аялалд оролцлоо. Хүүхдүүд аймгийн байгаль, түүхийн музейгээс аяллаа эхлүүлж, Генералуудын талбай, Б.Явуухулангийн хөшөө дурсгал, Энхтайваны хөшөө, Пайз чулуу, Гүдэн цогцолбор, Хутагтын хүрээлэнгийн хөшөө дурсгалтай танилцаж, тэдний түүхийн сонирхолтой баримтуудыг танин мэдлээ.
Ер нь өөрийн оршин суугаа газрын түүхэн хөшөө дурсгалын түүхийн талаарх мэдлэг ойлголтгүй байна гэдэг харамсалтай. Тиймээс ахлах ангийн суралцагчид цаашид соёлын биет болон биет бус өвүүд, түүхийн дурсгалт газрууд, хөшөө дурсгалыг хадгалан хамгаалах мэдлэг ойлголттой болох.
Мөн танин мэдсэнээ бага ангийн суралцагчид, найз нөхөд, дүү нар, үе тэнгийнхэндээ хуваалцах, хайрлан хамгаалахад өөрсдийн биеэр үлгэрлэх боломжийг олгодог энэ үйл ажиллагааны цар хүрээ тэлж буйд баяртай байгаа. Сүүлийн хоёр жилд тайлбарт аялалд давхардсан тоогоор 3400 гаруй иргэн оролцжээ. Харин ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн их, дээд сургуулийн 360 гаруй хүүхэд тайлбарт аялалд оролцсон байна гэж Завхан аймгийн Музейгээс мэдээлэв.

/"Төрийн далбааг хэн хамгийн сайн хийх вэ" уралдааныг зохион байгуулжээ/

/Улиастай сумын Лаборатори Чандмань эрдэнэ сургуулийн Б.Амарлин багштай 5б ангийн хүүхдүүд монгол төрийн далбааг хийж буй нь/

/Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг соёмбо, төрийн сүлд, төрийн далбааны түүх, соёл, өв уламжлал, зан заншил, үнэт зүйлийг музейн тайлбарлагч таниулж байна/

/Улиастай сумын лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн А.Дайриймаа багштай 5г ангийн хүүхдүүд монгол төрийн далбааг хийж буй нь/

/Музейн тайлбарлагч хүүхдүүдэд монгол төрийн далбааны учир бэлгэдлийг тайлбарлан таниулж байна/

/Улиастай сумын лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн Б.Амарлин багштай 5б ангийн хүүхдүүд монгол төрийн далбааг хийж буй нь/

/Ахлах ангийн суралцагчид тайлбарлалт аялалд оролцож байна. Тэд Завхан аймгаас төрөн гарсан генералуудын талбайн хөшөө дурсгалтай танилцав/

/Улиастай сумын Жавхлант толгой дахь хөшөө дурсгалууд, Гүдэн цогцолбортой танилцав/

/Хүүхдүүд байгалийн музейн байгаль түүх, алдартнуудын танхимыг үзэж сонирхлоо/

/Хүүхдүүд байгалийн музейн байгаль түүх, алдартнуудын танхимыг үзэж сонирхлоо/

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn