Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ

376


Тус аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын Тамгын газар шинэ байртай боллоо.
Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр давхар шинэ байртай болж нээлтээ хийлээ. Тус барилгыг “Саран инж девелопмент” ХХК 2020 оны долоодугаар сард эхлүүлж, 1.4 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулаад буй. Сумын Засаг даргын Тамгын газар шинэ байртай болсноор орон нутгийн төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирна. Мөн сумын иргэд төрийн үйлчилгээг тав тухтай орчинд авах боломжийг бүрдүүллээ. Тус сумын Засаг даргын Тамгын газар нь олон жил стандартын шаардлага хангахгүй хуучин байранд үйл ажиллагаагаа явуулж байсан гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn